2011-02-09
Дулааны бодлогыг бодох арга

Физикийн  дулааны  бодлогыг  бодох арга зүй

Нэгдүгээрт: Бодлого юуны тухай өгүүлж байгааг танина. Юуны өмнө дулаан солилцож байгаа ямар ямар бие байна. Тэр нь ямар бодисоос тогтож байна. Ямар температурт байна.  Ямар агрегат төлөвт оршиж байгааг мэдэх хэрэгтэй. Мөн дулаан солилцооны үр дүнгийн талаар бодлогын нөхцөлд юу заасан байна.  Юуг олох тухай  өгүүлснийг мэдэх хэрэгтэй . Ингэснээр бодлогыг шийдэх чиг хандлага, баримжаа гарна.

Хоёрдугаарт: Баримжааныхаа дагуу бие тус бүрийн хувьд төлөв бүхэнд нь дулаан шилжилтийн томъёонуудыг тус тусад нь бичнэ. Тухайн биеийн энергийн өөрчлөлтийг бичихдээ эцсийн төлвийн энергээс эхний төлвийн энергийг хасна. Хэрэв энэ нь эерэг гарвал бие дулаан авсан гэсэн үг, сөрөг гарвал бие дулаан өгсөн гэсэн үг.

Гуравдугаарт: Дулаан шилжилтийн томъёонуудыг энерги хадгалагдах хуулиар холбоно. Тухайн бодлогод шаардлагатай бол өөр бусад хууль, графикуудыг хавсаруулан хэрэглэнэ. Дулааны процесс дахь энерги хадгалагдах хуулийн илэрхийллийг дулааны балансын тэгшитгэл гэж нэрлэдэг. Дулааны балансын тэгшитгэл нь битүү системийн нийт энерги ямарч процессын үед өөрчлөгдөхгүй тогтмол байна. Иймд энерги шинээр бий болохгүй, алга болохгүй, нэг биеэс нөгөөд, нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ гэсэн энерги хадгалагдах хуулийн нэгэн тохиолдол юм.

Дөрөвдүгээрт: Дулааны балансын тэгшитгэл болон бусад туслах тэгшитгэлүүдийг ашиглан бодлогын нөхцөлд өгсөн асуудлыг шийднэ.

Тавдугаарт: Өгсөн бодлогын нөхцлийг өөрчлөн өөрөө шинээр бодлого зохиож бодоорой. Ингэснээр та бүхний физик сэтгэлгээ хөгжиж, сурах арга барил чинь сайжирч, танин мэдэхүйн нууц руу орох эхлэл тавигдах болно шүү.

Сэтгэгдэл:


алга ташилт гоё шүү их гоё зөвлөгөө байна...
Бичсэн: Зочин цаг: 20:04, 2011-05-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax